Цахилгаан хангамжийн инженер /Хугацаа дууссан/

Ажлын байрны зорилго

Барилга байгууламжийн цахилгаан хангамжийн зураг төсөл, тооцоо судалгааг стандарт шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх, хариуцсан чиг үүргийн хүрээнд төслийн гүйцэтгэлийг хариуцан ажиллах, удирдлагад мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх. 

Ажлын байрны үндсэн зорилт

  1. ТЭЗҮ-д шаардлагатай тооцоо судалгааг стандарт шаардлагад нийцүүлэн хийх, гадаад хэлнээс хөрвүүлэх техникийн баримт бичигт мэргэжлийн үг, хэллэгийн дотоодын стандартыг хангуулах,
  2. Эрчим хүчний хангамжийг сайжруулахтай холбоотой оновчтой санал, шинэ бүтээлийн талаар санал дүгнэлт өгч, баталсан саналыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хяналт тавих,
  3. Компани, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 

Мэргэжил: Цахилгааны инженер, цахилгаан автоматикийн инженер

Мэргэшил: Цахилгаан хангамжийн зураг төсөл боловсруулан ажиллаж байсан бол давуу тал болно

Туршлага:  Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.

АЛБАН ТУШААЛ БҮРД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт,
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх),
  3. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /e-mongolia/,
  4. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар,
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар,
  6. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia/,
  7. Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал,
  8. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
  9. Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах,
  10. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл  info@erdenesitp.mn  цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.