Япон улсын аж үйлдвэрийн паркуудаа хөгжүүлсэн туршлага

Япон Улсын Засгийн газар нь аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих бодлогын нэгдсэн системийг хөгжүүлж иржээ.  Засгийн газар нь бодлогын түвшиндээ хувийн хэвшилтэй нягт хамтарч ажилладаг.

  • Үйлдвэрлэл
  • Хөрөнгө оруулалт
  • Судалгаа ба хөгжүүлэлт (R&D)
  • Шинэчлэлийг дэмжих эдгээрт сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг засаж, арилгахад чиглэдэг. 
Аж үйлдвэрийн бодлогын нэг жишээ нь хамгаалах тарифууд болон тансаг бараа, бүтээгдэхүүн дэх онцгой албан татвар тавих байдаг.

Япон Улсын Засгийн газар нь аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих бодлогын нэгдсэн системийг хөгжүүлж иржээ.  Засгийн газар нь бодлогын түвшиндээ хувийн хэвшилтэй нягт хамтарч ажилладаг.

  • Үйлдвэрлэл
  • Хөрөнгө оруулалт
  • Судалгаа ба хөгжүүлэлт (R&D)
  • Шинэчлэлийг дэмжих эдгээрт сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг засаж, арилгахад чиглэдэг. 
Аж үйлдвэрийн бодлогын нэг жишээ нь хамгаалах тарифууд болон тансаг бараа, бүтээгдэхүүн дэх онцгой албан татвар тавих байдаг.
 

Японы  аж үйлдвэрийн бодлого “Зөвшилцөлд хүрэх” гэсэн үндсэн зарчимд суурилдаг

  • Японы аж үйлдвэрийн бодлого боловсруулагчид нь  засгийн газар талдаа албад
  • Хамтын ажиллагаа талдаа алба болон консулууд байдаг бол 
  • Хувийн хэвшил талдаа салбарын холбоод байдаг.
  • Эдгээр оролцогчдоос гадна аж үйлдвэржилтэд шаардлагатай санхүүжилтийг:
  • Эдийн засгийн байгууллагуудын холбоо (Keidanren),
  • Ажил олгогч эздийн холбоодын холбоо (Nikkeiren),
  • Японы аж үйлдвэр, худалдааны танхим (Nissho),
  • Корпорацийн удирдах ажилтны (Keizai Doyukai) болон банкнуудаас олгодог.
  • Японы төлөвлөлт, аж үйлдвэрийн бодлого нь “Зөвшилцөлд хүрэх” гэсэн үндсэн зарчимд суурилдаг.

Япон улсын аж үйлдвэрийн паркуудын татварын болон татварын бус урамшуулал: 

Япон Улсын Засгийн газар тус улсад аж үйлдвэрийн паркуудын хөгжил, үйл ажиллагааг дэмжих зорилгоор татварын болон
татварын бус хөнгөлөлтүүдийг санал болгодог. Эдгээр урамшуулал нь хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн хөгжлийг дэмжих, аж үйлдвэрийн паркуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой байдаг байна.

Татварын урамшуулал: 
Япон улс тодорхой бүс нутагт аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг бууруулах, судалгаа, хөгжлийн (Р&D) үйл ажиллагаанд татварын хөнгөлөлт үзүүлэх, зарим хөрөнгө оруулалтад түргэвчилсэн элэгдэл тооцох зэрэг татварын хөнгөлөлт үзүүлдэг.

Татварын бус урамшуулал:

Татварын бус урамшуулалд дэд бүтцийг хөгжүүлэх татаас, дэвшилтэт технологи, судалгааны байгууламжид хамрагдах, ур чадвар олгох, боловсон хүчнийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай зөвшөөрөл, лиценз авахад дэмжлэг үзүүлэх зэрэг багтдаг.