“Эрдэнэс ҮТП” ХХК, Сэлэнгэ аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр,  Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Талуудын байгуулсан санамж бичиг нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тус тус тусгагдсан “Хүнд үйлдвэрлэлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, “Үйлдвэрлэл, технологийн парк”-ыг байгуулж Улс, Бүс, Орон нутгийн хөгжлийг хурдасгахад хамтран ажиллах зорилготой юм.