Төвийн бүсийн хөгжлийн чуулганд “Эрдэнэс ҮТП” ХХК оролцож байна

“Эрдэнэс Монгол” нэгдлийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан 6 Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслөөс Дархан-Уул аймгийн Дархан хотод “Ган боловсруулах цогцолбор” – Дархан ҮТП, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байгуулагдах “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” – Хөтөл ҮТП нь бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу төвийн бүсэд багтдаг. 

Дээрх паркуудын төслийг “Эрдэнэс ҮТП” ХХК хэрэгжүүлж буй бөгөөд уг чуулганд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн захирал Н.Мөнх-Идэр панелистаар болон төслийн баг Үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүдээ танилцуулан оролцож байна.