Дархан-Уул аймагт “Төвийн бүсийн хөгжлийн чуулган” болж байна

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Улсын Их хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” батлагдсан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Төвийн бүсийн хөгжлийн чуулган” өнөөдөр болж  байна. 

Уг арга хэмжээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, аймгийн бүх шатны засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагууд, олон улсын байгууллага, эрдэмтэд, төр, хувийн хэвшил, иргэд олон нийт зэрэг 500 орчим төлөөлөл оролцож байна.