БНСУ 1960-аад оноос аж үйлдвэрийн паркуудыг байгуулан экспортод тулгуурласан хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлж, 1970-аад оноос химийн болон хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж иржээ. 2023 оны байдлаар тус улсад 97400 гаруй компанийг хамарсан 1280 орчим аж үйлдвэрийн парк үйл ажиллагаагаа явуулж байна.
БНСУ-ын аж үйлдвэрийн парк нь:
- Улсын
- Орон нутгийн
- Хот суурин газрын өндөр технологи
- Хөдөө аж ахуйн гэсэн 4 чиглэлээр ажилладаг.

БНСУ “Үйлдвэрийн паркууд”-ыг:
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг бууруулах
- Судалгаа шинжилгээний үйл ажиллагаанд нь татварын хөнгөлөлт үзүүлэх
- Тусгайлсан салбар эсвэл бүс нутагт хөрөнгө оруулалт хийхэд татварын хөнгөлөлт үзүүлэх
зэргээр дэмждэг.
Татварын бус урамшуулалд:
- Газрын хөнгөлөлттэй түрээс
- Тусгай үйлдвэрлэлийн дэд бүтэц
- Инженерийн шугам сүлжээг ашиглах
- Технологи дамжуулах
- Инновацийг нэвтрүүлэхэд дэмжих
- Зөвшөөрөл авахад туслалцаа үзүүлэх
- Засгийн газрын дэмжлэгтэй хөтөлбөрөөр дамжуулан санхүүжилт авах зэргээр бодлогоор дэмждэг байна.

Эдгээр бодлогын хөнгөлөлтүүд нь паркуудыг тогтвортой хөгжих боломжийг олгож, БНСУ-ын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж иржээ.
БНСУ-ын Улсын аж үйлдвэрийн парк нь стратегийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх, орон нутгийн аж үйлдвэрийн паркууд нь хөгжил сул бүс нутгуудыг хөгжүүлж төвлөрлийг сааруулах зорилготой үйл ажиллагаа явуулдаг байна.
Хот суурин газрын өндөр технологийн аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагаа 2001 оноос эхэлж үйлдвэржилтийг даган бий болсон хот сууринууд болон паркийн өрсөлдөх чадварыг бий болгох, кластераар хөгжүүлэх, шинэ технологи инновацыг нэвтрүүлэх зорилготой.
ХАА-н салбарын паркууд нь загасчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн орлогыг нэмэгдүүлэх зорилготойгоор бие даасан үйл ажиллагаа явуулдаг байна.