Хэнтий аймаг,  “Бор-Өндөр” үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг бүх талаар дэмжинэ

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, Төслийн менежер Б.Мягмаржаргал нар Хэнтийн аймгийн Засаг дарга  Д.Аюурбунь болон холбогдох албаныхантай  уулзлаа.  

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөлөл “Эрдэнэс Монгол” нэгдлийн стратеги төлөвлөгөө болон  тус аймагт хэрэгжүүлж буй “Бор-Өндөр” үйлдвэрлэл, технологийн паркийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, мэдээлэл өгөв. 
Уулзалтаар Хэнтий аймгийн удирдлагын зүгээс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд “Бор-Өндөр” ҮТП-ийн газрын асуудлыг тусгаж, ИТХ-аар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн цаашид “Бор-Өндөр” ҮТП-ийг  барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг дэмжин ажиллахаар болов.