
Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг болох Багануурын үйлдвэрлэл технологийн паркийг түшиглэж, Нүүрс химийн цогцолбор байгуулахаар төлөвлөж байна.
Бид 6 стратегийн ач холбогдол бүхий уурхайнууддаа түшиглэн аж үйлдвэрийн үндсэн түүхий эд үйлдвэрлэж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох стратеги батлан хэрэгжүүлж байгаагаас 4 нь Засгийн газрын мега төсөлд орсон.
Багануурын уурхайд түшиглэн барих кокс-химийн үйлдвэрийн үндсэн зорилго нь хүрэн нүүрсийг боловсруулж импортыг орлох олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Хагас коксжсон буюу хөх нүүрсийг ашиглах нь нийслэлчүүдэд дараах ач холбогдолтой.
Утааг бууруулах
Үнэ өртгийг багасгах
Хорт хаягдлын хэмжээг 80% багасах боломжтой.
Мөн татаас авахгүйгээр одоогийн шахмал түлшний зардлыг 62%-аар бууруулах урьдчилсан тооцоолол гарсан. Хог хаягдлаа дахин боловсруулж 100 мВт-ын цахилгаан станц барина. Энэ нь төвийн бүсийн эрчим хүчний дутагдлаас гарахад чухал нөлөөтэй төсөл юм. Энэ онд тендер зарлаж, оны сүүлчээр нэгдүгээр модулийг барина. Хоёрдугаар модулийг 2026 онд, гурав дахийг 2027 онд байгуулах төлөвлөгөөтэй байна.
Ингэснээр Улаанбаатар хотын утааг 2027 он гэхэд 80 хувиар бууруулна гэсэн хүлээлттэй ажиллаж байна.