“Эрдэнэс ҮТП” ХХК,  МҮХАҮТ-тай хамтран Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл байгуулна

“Эрдэнэс ҮТП” ХХК нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратегид багтсан  Монгол Улсын 6 байршилд байгуулагдах Үйлдвэрлэл, технологийн паркийн төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.  Мөн үйлдвэрлэл, технологийн паркуудад ажиллах боловсруулах үйлдвэрийн инженерийг дотоод, гадаадад шинээр болон давтан сургаж бэлтгэх  “BE ENGINEER” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

Энэ хүрээнд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Төслийн менежер Б.Мягмаржаргал, МҮХАҮТ-ЫН Ерөнхийлөгч Л.Төр-Одтой нар уулзлаа.

Уулзалтаар МҮХАҮТ болон “Эрдэнэс ҮТП” ХХК нь:  

  • Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл байгуулах
  • ITP-2025  форумыг хамтран зохион байгуулах
  • Олон улсын арга хэмжээнд улсаа төлөөлөн оролцох
  • Дэлхийн WFEO байгууллагатай  харилцаа холбоотой ажиллах зэрэг чиглэлд хамтран ажиллах эхлэлийг тавилаа.  

WFEO (World Federation of Engineering Organizations) буюу Дэлхийн Инженерүүдийн байгууллагын холбоо нь 1968 онд ЮНЕСКО-ийн ивээл дор байгуулагджээ.

Тус байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрийн улс орнуудын  инженерийн байгууллагуудыг нэгтгэсэн олон улсын, төрийн бус байгууллага бөгөөд инженерийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, чадавхыг бэхжүүлэх санаачилгыг хэрэгжүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой Хөгжлийн зорилтуудыг (SDGs) биелүүлэхэд инженерүүдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг юм байна.