Ажлын байрны зорилго: Хууль, дүрэм, журам, удирдлагын шийдвэр, хэлэлцээрийн төсөлд санал өгөх, удирдлагад хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа үзүүлэх, шүүхэд итгэмжлэлээр төлөөлөх, компанийн худалдан авах ажиллагааг хариуцаж, хэрэгжилтийг хангах
Ажлын байрны үндсэн зорилт
1. Хууль тогтоомж, хэм хэмжээний актад анализ дүгнэлт хийх, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, түүнд үндэслэн сургалт, мэдээллийн арга хэмжээ зохион байгуулах, сурталчлан таниулах;
2. Компанийн удирдлагын шийдвэрийн төсөл, дотоод бодлого, дүрэм журмын төсөл нь бусад хууль тогтоомжуудтай нийцэж буй эсэхийг хянаж санал дүгнэлт өгөх, бүх төрлийн гэрээг бүртгэх, шүүх, хууль хяналтын байгууллагад хянан хэлэлцэгдэж буй хэрэг, маргаанд компанийн итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж ажиллах, холбогдох асуудлаар удирдлагад хууль эрх зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх;
3. Компанийн худалдан авах ажиллагааг хэрэгжүүлж ажиллах, үр дүнг тайлагнах.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
Мэргэжил: Эрх зүйч.
Мэргэшил: Эрх зүй, худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх. Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.
Ур чадвар:
- MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,
- Багаар болон бие даан ажиллах чадвартай, багийг хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг, үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах,
- Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,
- Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
АЛБАН ТУШААЛ БҮРД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт,
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх),
- Нийгмийн даатгалын лавлагаа /e-mongolia/,
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар,
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал,
- Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт,
- Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах (материалын бүрдэл дутуу бол бүртгэхгүй).
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.