“Хоёр улс – Хоёр парк” загвараар аж үйлдвэрийг хөгжүүлэх боломж

Дэлхийн 150 гаруй орны хүрээнд өргөжөөд буй  “Хоёр улс – Хоёр парк” хөгжлийн загвараар Монгол Улс,  БНХАУ-тай томоохон төслүүд дээр хамтран ажиллах, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжийн талаар 2023 оноос идэвхтэй судалж, зарим ҮТП-уудын төлөвлөлтөд тусгасан байна. 
2023 оны 11 сарын 27-ны өдөр ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урадын дунд хошуунд хамтарсан парк байгуулах техник эдийн засгийн үндэслэл, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын сонгон шалгаруулалтыг явуулж  жилийн хугацаанд ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулжээ. 

Дээрх ажил нь 2026-2030 оны хооронд хэрэгжих төлөвлөгөөтэй бөгөөд хоёр улс аж үйлдвэр нийлүүлэлтийн гинжин хэлхээг хамтран бий болгохоор зорьж буй юм.
Тухайлбал манай улс дээрх загвараар хоёр улсын хилд ойрхон ҮТП-ийг түшиглэн:

  • Тээвэр логистикийн үйлчилгээг сайжруулж, хилийн боомтуудын экспортын тээг саадуудыг арилгаж, чөлөөтэй нэвтэрдэг боломжийг бүрдүүлэх 
  • Борлуулалтын гинжин хэлхээ бий болгох, худалдааг төгөлдөржүүлэх, зах зээлийн эрсдэлээс гаргах
  • Нэмүү өртөг шингээсэн, эцсийн бүтээгдэхүүнийг харьцангуй давуу талуудад тулгуурлаж Хятадын талд үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх 
  • Төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг илүү өргөн хүрээтэй шийдвэрлэх
  • Сэргээгдэх эрчим хүч экспортолж, валютын орлого нэмэгдүүлэх зэрэг давуу талуудыг бий болгох зэргээр хамтран ажиллах боломжууд бий.