Цахилгаан хангамжийн инженер

Ажлын байрны зорилго: Барилга байгууламжийн цахилгаан хангамжийн зураг төсөл, тооцоо судалгааг стандарт шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх, хариуцсан чиг үүргийн хүрээнд төслийн гүйцэтгэлийг хариуцан ажиллах, удирдлагад мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх. 

Ажлын байрны үндсэн зорилт

  1. ТЭЗҮ-д шаардлагатай тооцоо судалгааг стандартын дагуу хийж гүйцэтгэх, гадаад хэлнээс хөрвүүлэх техникийн баримт бичигт мэргэжлийн үг, хэллэгийг оновчтой зөв хэрэглэж, стандартыг мөрдөх, 
  2. Эрчим хүчний хангамжийг сайжруулахтай холбоотой оновчтой санал, шинэ бүтээлийн талаар санал дүгнэлт өгч, баталсан саналыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих, 
  3. Цахилгаан хангамжийн системийн технологийн шинэчлэлийн чиглэлээр туршилт судалгааны ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлийн үр дүнг тооцох, нэвтрүүлэх, сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах,
  4. Компани, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх. 

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 

Мэргэжил: Цахилгааны инженер, цахилгаан автоматикийн инженер

Мэргэшил: Цахилгаан хангамжийн зураг төсөл боловсруулан ажиллаж байсан бол давуу тал болно

Туршлага:  Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.

Ур чадвар:

  • MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх, 
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх, 
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, багийг хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг, үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах,
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх, 
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх, 
  • Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
 АЛБАН ТУШААЛ БҮРД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт,
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх),
  3. Нийгмийн даатгалын лавлагаа /e-mongolia/,
  4. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар,
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар,
  6. Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал,
  7. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
  8. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт,
  9. Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах (материалын бүрдэл дутуу бол бүртгэхгүй).

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл  enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.