Ажлын байрны зорилго: Аж үйлдвэрийн цогцолборуудын технологийн судалгаа боловсруулах, туршилтын судалгааны ажлыг зохион байгуулах, техник технологийн сонголт болон тооцоолол хийх, техникийн эдийн засгийн үндэслэл боловсруулах, бүтээгдэхүүний металл авалт, гарц зэрэгт хяналт тавих.
Ажлын байрны үндсэн зорилт
- Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах, тоног төхөөрөмжийн сонголтын тооцоо судалгаа хийх, санал дүгнэлт гаргах,
- Технологийн туршилт судалгааны ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлийн үр дүнг тооцох, нэвтрүүлэх, сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах,
- Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн үндсэн болон туслах процессууд, бүтээгдэхүүний гарцад хяналт тавих, тэдгээрийг сайжруулахад чиглэсэн тооцоо судалгааг хийх, материалын балансын тооцоо судалгаа хийх, санал дүгнэлт гаргах,
- Компани, нэгжүүийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Ашигт малтмал баяжуулалтын технологич
Мэргэшил: Боловсруулах үйлдвэрийн төсөл судалгаа хийж байсан бол давуу тал болно.
– Өнгөт металл болон нүүрс баяжуулалтын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх
Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.
Ур чадвар:
АЛБАН ТУШААЛ БҮРД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт,
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх),
- Нийгмийн даатгалын лавлагаа /e-mongolia/,
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар,
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал,
- Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт,
- Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах (материалын бүрдэл дутуу бол бүртгэхгүй).
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.