Металлургич

Металлургийн үйлдвэрийн туршилт судалгааны ажлыг зохион байгуулах, технологийн схем, ТЭЗҮ боловсруулах, үйлдвэрийн үндсэн болон туслах процессын үр дүнд хяналт тавих, сайжруулахад чиглэсэн тооцоо судалгаа хийх.

Ажлын байрны үндсэн зорилт

  1. Пирометаллургийн болон гидрометаллургийн үйлдвэрийн тооцоо судалгаа хийх.  
  2. Металлургийн үйлдвэрийн зураг төсөл, технологийн схем, ТЭЗҮ боловсруулах, технологийн туршилт судалгааны ажлыг зохион байгуулах, материалын балансын тооцоо судалгаа хийх.  
  3. Үйлдвэрлэлийн үндсэн болон туслах процессууд, бүтээгдэхүүний гарцад хяналт тавих, сайжруулахад чиглэсэн тооцоолол,  судалгааны ажил хийх.  
  4. Компанийн удирдлага, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх. 

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 
Мэргэжил: Металлургич инженер
Мэргэшил: -Өнгөт болон хар металлургийн процессын тооцоо болон боловсруулах үйлдвэрийн процессын тооцоолол хийдэг байх,
– Металлургийн мэргэшсэн инженер болон зөвлөх инженер зэрэгтэй бол давуу тал болно. 
Туршлага:  Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан байх.
Ур чадвар:

  • MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх, 
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх, 
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, багийг хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг, үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах,
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх, 
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх, 
  • Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.

АЛБАН ТУШААЛ БҮРД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт,
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх),
  3. Нийгмийн даатгалын лавлагаа /e-mongolia/,
  4. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар,
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар,
  6. Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал,
  7. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
  8. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт,
  9. Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах (материалын бүрдэл дутуу бол бүртгэхгүй).

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17:00
цаг хүртэл  
enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.