“ЭРДЭНЭС ҮТП” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР Хугацаа дууссан

“ЭРДЭНЭС ҮТП” ХХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 81 дүгээр зүйлийн 81.5.1, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 345 дугаар тогтоолын 1.2, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

НЭГ. КОМПАНИЙН МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Их Хурлаас 2022 онд баталсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай  /шинэчилсэн найруулга/ хуулийн дагуу  Засгийн газрын 2023 оны 257 дугаар тогтоолоор төрийн өмчит үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын  “ЭРДЭНЭС ҮТП” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувь охин компани хэлбэрээр байгуулсан.

Үйлдвэрлэл, технологийн паркуудыг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан төлөвлөж, хөгжүүлэхдээ нөөцүүдийг зүй зохистой ашиглаж нийгэм, эдийн засаг, байгаль орчинд нөлөөлөх үр дүнг эерэг чиглэлд хөтөлж, бизнесийн тогтвортой, дэмжлэг бүхий платформыг бий болгож, иргэн бүрийн амьдралын чанарыг эрс дээшлүүлнэ.

Эрдэнэс Монгол нэгдлийн хэрэгжүүлж буй 6 байршилд байгуулагдах ҮТП-ийн төслүүд нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, эргэн тойрны ордууд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хууль эрхзүй, татвар, хүний нөөц, ус, эрчим хүч зэрэг дэд бүтцийн таатай нөхцөлөөр хангаж, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэх зорилготой.   

ХОЁР. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

  1. Гүйцэтгэх захирлын ажил, үүргийг гүйцэтгэх ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
  2. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанитай сүүлийн 3 жилийн хугацаанд аливаа бизнесийн харилцаанд орж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй байх;
  3. Нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
  4. Арилжааны банканд хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  5. Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй байх;
  6. Тодорхой албан тушаал эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, аливаа шүүхийн шийдвэрээр ял шийтгэлгүй байх.
  7. Тухайн хуулийн этгээдийн дүрэмд заасан шаардлагыг хангасан байх;             
  8. Тухайн хуулийн этгээдтэй адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд өөрөө болон хамаарал бүхий этгээд нь хувьцаа эзэмшдэггүй байх;
  9. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх.
  10. Улс төрийн нөлөөлөл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ангид байх.

ГУРАВ. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

  1. Уул уурхайн инженер, эдийн засаг, төслийн менежмент, үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх; (Гадаад улсын их, дээд сургуульд зэрэг хамгаалсан бол давуу тал болно);
  2. Нийт 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай, үүнээс төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, хувийн хэвшил, төрийн байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  3. Үйлдвэр технологийн паркийн чиглэлээр бизнесийн томоохон хэлцэл, төсөл удирдаж ажиллаж байсан туршлагатай, компанийн менежментийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, нэгдлийн болон төр, бизнесийн салбарын уялдааг ханган ажиллах мэдлэг туршлагатай байх;
  1. Англи эсхүл Хятад хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй байх;
  2. Удирдан зохион байгуулах, бусдыг манлайлах чадвартай, багаар ажиллах, хамтарч ажиллах, бүтээлч сэтгэлгээтэй, өндөр ёс зүйтэй, ажлын ачаалал даах чадвартай байх;

ДӨРӨВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
  2. Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1);
  1. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байсан 2-оос доошгүй байгууллагаасаа тодорхойлолт авах, иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  2. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia);
  3. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  5. Ашиг сонирхлын зөрчилгүй талаар нотлох баримт болон нийтлэг шаардлагыг хангаж байгаагаа илэрхийлсэн баталгааны хуудас;
  6. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia)
  7. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)
  8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)
  9. Нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан тухайгаа тодорхойлох лавлагаа болон бусад нэмэлт материалууд.

ТАВ.СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн иргэний материалын бүрдэл, тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлж, хамгийн өндөр үнэлгээ авсан 5 оролцогчийг ярилцлагын шалгалтад оруулна;
  2. Ярилцлагын шалгалтын дүнгээр хамгийн өндөр үнэлгээ авсан 3 оролцогчийн материалыг Хувьцаа эзэмшигчид  танилцуулна;
  3. Хувьцаа эзэмшигч хамгийн өндөр үнэлгээ авсан 3 оролцогчоос Гүйцэтгэх удирдлагыг сонгож, гэрээ байгуулна.

ЗУРГАА. МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ГАЗАР, ХУГАЦАА

  • Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17.00 цаг хүртэл цахим хаягаар хүлээн авна.
  • Нэмэлт мэдээллийг 75553399   дугаарын утаснаас авна уу.
  • Цахим шуудангийн хаяг: hr@erdenesmongol.mn
  • Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу-1, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр (хуучнаар Элит төв)

ДОЛОО. АНХААРАХ ЗҮЙЛС

  1. Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг pdf файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.  
  2. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  3. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  4. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
  5. Материал хүлээн авсантай холбоотой компани бусдын өмнө ямар нэг үүрэг хүлээхгүй.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн