Ажлын байрны зорилго:
Багануур ҮТП төслийн нэгжийн хөгжлийн баримт бичиг, төсөл, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, төлөвлөлт хийх, хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, төслийн төсөв, үр ашиг, хэрэгжих боломжийн эдийн засгийн суурь тооцооллыг гаргах, дүн шинжилгээ хийх, санал дүгнэлт өгөх чиг үүргийг хэрэгжүүлэх.
Ажлын байрны үндсэн зорилт
-Үйлдвэрлэлийн ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай тооцоо судалгааг стандарт шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэхэд мэргэжлийн хяналт, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, төслийн эдийн засгийн тооцоолол, судалгааг гүйцэтгэх.
-Паркийн бүтэн байгуулалт, үйл ажиллагааны түвшинд эдийн засгийн тооцооллыг гаргаж, өртөг, зардлын шинжилгээг хийж шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх.
-Паркуудын бүрэлдэхүүнд хамаарах, шинээр нэмэгдэх үйлдвэрүүдийн урьдчилсан үр ашгийн судалгаа тооцоолол хийх.
-Паркийн төслүүдэд зохистой хөрөнгө оруулалтын загвар боловсруулах, компанийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь шуурхай, чанартай хэрэгжүүлж, гүйцэтгэлийг тайлагнах.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Эдийн засагч, санхүүч, математикч, эконометрик
Мэргэшил: Уул уурхай, баяжуулах, боловсруулах болон хүнд үйлдвэрийн төслийн боловсруулалт, эдийн засгийн тооцоолол хийж байсан туршлагатай байх,
– Уул уурхай, баяжуулах, боловсруулах, хүнд үйлдвэрүүдэд ажиллаж байсан бол давуу тал болно.
Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.
Ур чадвар:
-MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
-Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,
-Багаар болон бие даан ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах,
-Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх,
-Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,
-Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
2. Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1),
3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),
4. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),
5. Иргэний үнэмлэхийн хуулбар,
6. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
7. Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),
8. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)
10. Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.
11. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: 7588 3399