Ажлын байрны зорилго:
Багануур ҮТП төслийн нэгжийн хөгжлийн батлагдсан төлөвлөгөөний дагуу төслийн нэгжийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулах, хөрөнгө оруулагчид болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай харилцах, хамтын ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх.
Ажлын байрны үндсэн зорилт
-Багануур ҮТП төслийн нэгжийн хөгжлийн батлагдсан төлөвлөгөөний дагуу төслийн нэгжийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулах,
-Багануур үйлдвэрлэл технологийн паркад баригдах шинэ төслүүд болон үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт татах,
-Үйлдвэр технологийн паркад хэрэгжих төслүүдийг хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан төр болон хувийн хэвшлийн уялдааг хангах замаар эдийн засаг болон нийгмийн үр ашигтай байдалтай хослуулан төлөвлөлт хийх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: эдийн засаг, олон улсын харилцаа, бизнесийн удирдлага, эрх зүй
Мэргэшил: Төслийн менежмент, судалгаа, дүн шинжилгээ хийх чадвартай байх, Үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөрт удирдах, зохион байгуулах ажил гүйцэтгэж байсан бол давуу тал болно.
Туршлага: Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан байх.
Ур чадвар:
-MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
-Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,
-Багаар болон бие даан ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах,
-Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх,
-Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,
-Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
2. Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1),
3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),
4. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),
5. Иргэний үнэмлэхийн хуулбар,
6. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
7. Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),
8. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)
10. Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.
11. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: 7588 3399