Төслийн хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн /Тавантолгой ҮТП төслийн нэгжид/

Ажлын байрны зорилго:

Тавантолгой ҮТП төслийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийн явц, үр дүнг үнэлэх, дүн шинжилгээхийх, эрсдэлийг тооцож, удирдлагад зөвлөмж дэмжлэг үзүүлэх, оролцогч талуудтай хамтран ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэх.

Ажлын байрны үндсэн зорилт

-Тавантолгой ҮТП төслийн төлөвлөлт, зохицуулалт, хэрэгжилт, хяналт, тайлагнал, баримтжуулалт ба архивын үйл ажиллагааг зохион байгуулах;

-Оролцогч талуудын харилцааг зохицуулах, удирдан чиглүүлэх, гүйцэтгэлийг тооцох, тайлагнах;

-Төслийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжийн нийцлийг хангах, удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэргжүүлэх, үр дүнг тайлагнах.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил: Бизнесийн удирдлага, газар зүй, инженер-эдийн засаг

Мэргэшил: Аж үйлдвэрлэлийн технологи, төсөл хэрэгжүүлэлт, менежментийн чиглэлээр болон гадаад болон дотоодын нүүрс боловсруулах чиглэлээр төсөл хөтөлбөрт ажилласан туршлагатай байх;

-Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн бол давуу тал болно.

Туршлага: Нийт 5 болон түүнээс дээш жил ажилласан байх.

Ур чадвар:

-Төслийн удирдлагын арга зүй, хэрэгжилт, хяналтын талаар гүнзгий мэдлэгтэй;

-Төслийн нөөцийн төлөвлөлт, санхүүгийн тооцоолол, төсөвлөлтийн мэдлэгтэй;

-Оролцогч талуудтай харилцах, хамтран ажиллах ур чадвартай;

-Баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах чадвартай;

-Асуудал шийдвэрлэх, оновчтой шийдэл гаргах чадвартай;

-Багаар ажиллах болон баг удирдах чадвартай;

-MS Office (Excel, Word, PowerPoint, Project) болон төслийн удирдлагын програмууд дээр ажиллах чадвартай;

-Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх,

-Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,

-Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.

-Ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);

2. Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1),

3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),

4. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),

5. Иргэний үнэмлэхийн хуулбар,

6. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),

7. Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),

8. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)

10. Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.

11. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: 7588 3399