Техник технологийн мэргэжилтэн /Тавантолгой ҮТП төслийн нэгжид/

Ажлын байрны зорилго:

Төслийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлт, дэд бүтэц, зураг төсөл, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, чанарын баталгаажуулалт, эрсдэлийн үнэлгээ хийх, төслийн бүтээн байгуулалтын ажлыг хууль, журам, стандартын дагуу хэрэгжүүлэх ажлыг хариуцах.

Ажлын байрны үндсэн зорилт

-Техник, технологийн судалгаа, шинжилгээ хийн холбогдох ТЭЗҮ боловсруулахад дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмж, нөөцийн сонголтын тооцоо судалгаа хийх,

-Үйлдвэрлэлийн процессын хяналт, олон улсад туршигдаж танигдсан техник технологийг судалж, санал дүгнэлт боловсруулах,

-Инноваци, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийх, үйлдвэрийн үндсэн болон туслах процессууд, бүтээгдэхүүний чанарт хяналт тавих, тэдгээрийг сайжруулахад чиглэсэн материалын тооцоо судалгаа хийн дүгнэлт гаргах,

-Төслийн удирдлага, хамтын ажиллагааны хэрэгжүүлэлтийг хангуулах, удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг чанартай, шуурхай хэрэгжүүлэх, тайлагнах.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил: – Инженер-эдийн засаг, үйлдвэрлэлийн автоматжуулалт, уул уурхайн ашиглалтын технологи инженер

Мэргэшил: -Технологийн инноваци, автоматжуулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно

Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.

Ур чадвар:

-Уул уурхайн ашиглалтын технологи, үйлдвэрлэлийн процесс, тоног төхөөрөмжийн талаар өргөн мэдлэгтэй байх,

-MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,

-Хоёр (Англи, Хятад) ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,

-Англи болон Хятад хэлээр Үйлдвэрлэлийн болоод баяжуулах технологи чиглэлээр аман болон бичгийн орчуулга хийдэг байх,

-Багаар болон бие даан ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах,

-Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх,

-Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,

-Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);

2. Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1),

3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),

4. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),

5. Иргэний үнэмлэхийн хуулбар,

6. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),

7. Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),

8. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)

10. Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.

11. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: 7588 3399