Хэнтий аймгийн нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид, эрдэс баялгийн салбарынхны уулзалт боллоо

Хэнтий аймгийн аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Тус уулзалт хэлэлцүүлэгт АҮЭЯ, БОАЖЯ, МУУҮАссоциац, Хэнтий аймгийн ЗДТГ, “Эрдэнэс ҮТП” ХХК болон Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид, уул уурхай, уулын үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэгч зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлэгт АҮЭЯ, БОАЖЯ сэдэвт холбогдох тайлан мэдээллийг өгч, МУУҮАассоциацын Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын нөлөөлөл ба хариуцлагатай уул уурхай” илтгэл, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн захирал H.Мөнх-Идэр Хэнтий аймгийн Бор-Өндөрт байгуулагдах “Бор-Өндөр ҮТП”-ийн төслийг танилцууллаа.