АЖ ҮЙЛДВЭРЛЭЛД ШААРДЛАГАТАЙ УСАН ХАНГАМЖИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн хэрэгжүүлж буй 6 үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн нэгжийн зохицуулагч, мэргэжилтнүүд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяртай, ҮТП-ийн төслийн үндсэн болон дагаж хөгжих үйлдвэрүүдийн усны хэрэгцээ, хангамж, нөөц, ашиглалт, хамгааллын сэдвээр уулзаж, дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.

Усны газрын дарга З.Батбаяр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, Монгол орны гадаргын болон гүний усны нөөц, ашиглалт, стандарт, экологийн тэнцвэрийг хадгалах чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн уулзалтаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн хүрээнд хэрэгжих аж үйлдвэрлэлийн төслүүд болон “Орхон-Онги”, “Хэрлэн Тооно”, Орхон-Цагаан бургастай, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар мэдээлэл солилцов.