Уулзалтад “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Төслийн менежер Б.Мягмаржаргал, ҮТТХГ-ын менежер Г.Ганхуяг, Тавантолгой ҮТП төслийн нэгжийн зохицуулагч Ж.Энхтүвшин нар БНХАУ-ын Датунг хотын DATONG TIEFENG Co.LTD компанийн салбарын захирал Жан Ши Хэ, Өвөр Монголын Алша аймгийн бизнесийн холбооны дэд тэргүүн н.Баярчимэг болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. DATONG TIEFENG CO.,LTD компанийн зүгээс “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой ҮТП-ийн төслийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийллээ.

Тавантолгой ҮТП төслийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Тавантолгой нүүрсний бүлэг ордыг түшиглэн КОКС-ХИМИЙН ЦОГЦОЛБОР чиглэлээр байгуулна. Үндсэн үйлдвэр, дэд бүтэц болон дагалдах барилга байгууламж, нийгмийн бүтээн байгуулалтад урьдчилсан тооцоогоор 2,204.3 сая ам. долларын хөрөнгө оруулалт шаардагдах юм. Баяжуулсан нүүрс, кокс болон химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж , Тавантолгой ҮТП-ийн хүрээнд 2035 он хүртэл 34,042.1 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт 2466 ажлын байр бий болох юм.
