
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Эрдэнэс ҮТП ХХК-ийн төслийн зохицуулагч Ж.Энхтүвшин нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Хүнд үйлдвэрлэлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, Төрийн өмчийн “Үйлдвэрлэл, технологийн парк”-ыг байгуулж улс, бүс, орон нутгийн хөгжлийг хурдасгахад талуудын хамтран ажиллах зарчим, чиглэлийг тодорхойлж, үр дүнтэй ажиллахад чиглэж байна.
Талууд тус Санамж бичгийн хүрээнд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг Тавантолгой үйлдвэрлэл технологийн паркийн төслийн хүрээнд газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, “Үйлдвэрлэл, технологийн парк”-д шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, сургах зорилготой “Ирээдүйн инженер” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй, шинэ технологид суурилсан үйлдвэрлэлүүд болон хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчид, иргэдийг үйлдвэрлэл технологийн паркад үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэх, давуу нөхцөл олгох, ажлын байр бий болгох зэрэг олон чиглэлд, урт хугацаанд хамтран ажиллах юм.