“Үйлдвэрлэлийн өдөрлөг-2025” арга хэмжээнд

“ЭРДЭНЭС ИНЖЕНЕР” ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЖ ОЮУТАН ЗАЛУУСТ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

“Үйлдвэрлэлийн өдөрлөг-2025” арга хэмжээ нийслэлийн Налайх дүүргийн “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль” /GMIT/-д дөрөвдүгээр сарын 8-нд боллоо.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхай, эрдэс баялгийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж буй аж үйлдвэрлэлийн төслүүдээ Налайх дүүргийн Политехникийн коллеж болон “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль”-ийн оюутнуудад танилцуулав.

Өдөрлөгт 20 гаруй аж нэгж, инженер техникийн мэргэжлээр суралцаж буй 700 гаруй оюутан залуустай уулзсанаас “Эрдэнэс ҮТП” ХХК “Эрдэнэс инженер” төсөл болон Монгол Улсын 6 байршилд хэрэгжүүлж буй Үйлдвэрлэл технологийн паркийн төслүүдээ танилцууллаа.

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн хэрэгжүүлж буй 6 ҮТП-ийн дэлгэрэнгүй танилцуулгыг 100 орчим оюутан сонгон танилцсанаас 22 оюутан эхний ээлжинд үйлдвэрлэлийн дадлага хийх хүсэлтээ илэрхийлэв.

Үйлдвэрлэл технологийн паркад шаардлагатай инженер техникийн мэргэжилтнийг бэлтгэх зорилготой “Эрдэнэс инженер” төслийг оюутан залуус олноор сонирхож цаашид боловсруулах чиглэлийн нарийн мэргэжил эзэмших боломжуудын талаар сонирхсон мэдээллээ авлаа.