“ЭРДЭНЭС МОНГОЛ” нэгдлийн хүний нөөц, хөгжлийн зөвлөлийн уулзалт боллоо

Нэгдлийн хүний нөөц, хөгжлийн зөвлөлийн зорилго, чиг үүргийг тодорхойлох, хүний нөөцийн бодлого, соёлыг уялдуулах, цаашдын хамтын ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар хангах үүднээс Нэгдлийн охин компаниудын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн удирдлагуудын нэгдсэн уулзалт боллоо. Энэхүү уулзалтад нэгдлийн 16 компанийн төлөөлөл оролцож байгууллагынхаа хүний нөөцийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар танилцуулав. “Эрдэнэс ҮТП” ХХК хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа бөгөөд, энэхүү хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ. Цаашид хүний нөөцийн зөвлөлийн хүрээнд хамтран ажиллаж мэдээлэл солилцох уулзалтуудыг тогтмол хийхээр болов.