ЗУРАГ ТӨСӨЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН \Хугацаа дууссан\

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО

Компанийн тухайн жилийн бизнес төлөвлөгөө, стратеги төлөвлөлт судалгааны газрын төлөвлөгөөнд тусгагдсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг зохион байгуулах, газрын бизнес төлөвлөгөөнд тусгах төлөвлөлтийг хариуцан боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлэх.

АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛТ

– Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн болон шаардлагатай тохиолдолд Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа, хараат, охин компаниудын ТЭЗҮ-ийг боловсруулах багт ажиллаж, төсөл хоорондын уялдаа, холбоог хангах,

– Үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх,

– Үйлдвэрлэлийн инноваци, технологи, хөгжлийн чиг хандлагыг судлан холбогдох ТЭЗҮ-д тусгах, нэвтрүүлэх;

– Удирдлагаас чиг үүргийн хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж, үр дүнг тайлагнах.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил: Уул уурхайн ашиглалтын технологи, ашигт малтмал баяжуулалтын технологи, эдийн засаг, бизнесийн удирдлага

Мэргэшил: -Зураг төслийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.

Туршлага: Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан байх.

УР ЧАДВАР:

– MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх;

– Төслийн менежмент, инженерийн шийдэл боловсруулах ур чадвартай;

– Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээ хийх чадвартай;

– Гүйцэтгэгч компаниудтай хамтран ажиллах, гэрээний хяналт хийх чадвартай;

– Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,

– Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай байх;

– Багаар болон бие даан ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах;

– Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх;

– Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх;

– Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

– Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);

– Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1),

– Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),

– Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),

– Иргэний үнэмлэхийн хуулбар,

– Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),

– Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),

– Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)

– Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)

– Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна. 

– Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл  enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.