
Эрдэнэс ҮТП” ХХК нь Эрдэнэс Монгол нэгдлийн дунд хугацааны стратегид тусгагдсаны дагуу Монгол Улсын 6 байршилд Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж хөгжүүлэх зорилгын хүрээнд паркийн удирдлагын компанийн үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээндээ 6 Үйлдвэрлэл, технологийн паркад ирэх 10 жилд шаардлагатай байгаа эрдэс баялаг, уул уурхайн боловсруулалтын чиглэлийн инженер, техникийн мэргэжилтэй хүний нөөцийн судалгааг боловсруулан гаргалаа. Тус судалгааг “ЭРДЭНЭС ИНЖЕНЕР V1.0” нэртэйгээр эмхэтгэл болгон эрхлэн хэвлүүлж АҮЭБЯ болон Эрдэнэс Монгол нэгдэлд эхний хэвлэлтийн дээжээс гардуулан өглөө.
Үйлдвэрлэл, технологийн паркийн “Эрдэнэс Инженер V1.0” хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр нь манай улсын хүнд аж үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн бодит хүний нөөц болон ирээдүйн чиг хандлага, шаардагдах хүний нөөцийн суурь судалгааг тооцоолон гаргаснаараа давуу талтай юм.
Мөн аж үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн нэгдсэн мэдээллийг “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн 2024-2025 онд боловсруулсан паркуудын Хөгжлийн төлөвлөгөө болон ТЭЗҮ-д суурилан гаргасан хүний нөөцийн анхны бодлогын баримт бичиг болж буйгаараа онцлогтой юм.


