АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО
Компанийн визуал контент, брэндинг, маркетингийн материалуудыг чанартай, нэгдсэн концепцтойгоор бүтээх, хөгжүүлэх, график дизайны шийдлүүдийг ашиглан байгууллагын имижийг төлөвшүүлж, танигдалтыг нэмэгдүүлэх, дизайны шинэлэг шийдлээр олон нийтийн анхаарал татахуйц контент бэлтгэх замаар компанийн маркетинг, сурталчилгааны үйл ажиллагааг дэмжих чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг төслийн менежерийн өмнө хариуцна.
АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛТ
– Компанийн танигдалтыг нэмэгдүүлэх зорилтыг тодорхойлж, хэрэгжилтийг ханган ажиллах, үр дүнг тайлагнах
Визуал контент, график дизайн, брэндинг, дижитал контент ашиглан компанийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хандалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, хэрэглэгчдийн хандлагыг судалж, дизайны сайжруулалтын санал боловсруулах
– Маркетинг сурталчилгааны санал боловсруулж, танилцуулга, сошиал медиа материал, сурталчилгааны баннер, постер зэрэг контент бүтээх, Хэвлэмэл болон дижитал маркетингийн материал (брошюр, постер, веб дизайн г.м) боловсруулах, сайжруулах
– Брэндийн имижийг хөгжүүлж, хамгаалах үйл ажиллагааг тухай бүр хийх, брэндийн өнгөний шийдэл, дизайны стандарт, дүрсний зохицлыг хянах, компанийн нэр хүндэд нөлөөлөх контентын дизайны шийдлийг боловсруулж, хэрэгжүүлэх
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: График дизайнер
Мэргэшил: График дизайн, Мультимедиа контент боловсруулах, компанийн брэндийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх.
Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан
Ур чадвар: Өнгө дизайны мэдрэмжтэй, бүтээлч сэтгэлгээтэй;
• Adobe Photoshop, Illustrato, Indesign, Figma болон бусад график дизайны программ хангамжийг ашиглах чадвартай байх
• Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх
• Визуал контент бүтээх, брэндинг хөгжүүлэх, маркетингийн материал боловсруулах туршлагатай байх
• Багаар болон бие даан ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлагч байх.
• Харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, ажлын зохион байгуулалт сайтай, хариуцлагатай байх
• Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх
• Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх;
• Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
– Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
– Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1),
– Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),
– Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),
– Иргэний үнэмлэхийн хуулбар,
– Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
– Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),
– Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)
– Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)
– Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.
– Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 17:00 цаг хүртэл enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.
