АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО
Аж үйлдвэрийн цогцолборуудын технологийн судалгаа боловсруулах, туршилтын судалгааны ажлыг зохион байгуулах, техник технологийн сонголт болон тооцоолол хийх, техникийн эдийн засгийн үндэслэл боловсруулах, бүтээгдэхүүний металл авалт, гарц зэрэгт хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг газрын менежерийн өмнө хариуцна.
АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛТ
– Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах, тоног төхөөрөмжийн сонголтын тооцоо судалгаа
– Технологийн туршилт судалгааны ажлыг зохион байгуулах,
– Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн үндсэн болон туслах процессууд, бүтээгдэхүүний гарцад хяналт тавих, тэдгээрийг сайжруулахад чиглэсэн тооцоо судалгааг хийх, материалын балансын тооцоо судалгаа хийх
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Ашигт малтмал баяжуулалтын технологич
Мэргэшил: Боловсруулах үйлдвэрийн төсөл судалгаа
– Өнгөт металл болон нүүрс баяжуулалтын чиглэлээр мэргэшсэн, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан
Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.
УР ЧАДВАР
• MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
• Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,
• Багаар болон бие даан ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах,
• Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх,
• Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,
• Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
– Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
– Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1),
– Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),
– Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),
– Иргэний үнэмлэхийн хуулбар,
– Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
– Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),
– Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)
– Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)
– Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.
– Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 17:00 цаг хүртэл enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.
