“Эрдэнэс ҮТП” ХХК нь “Монгол Улсад үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, хөгжүүлэх зорилгын хүрээнд бүтээн байгуулалт, менежментийг удирдах, паркад үйл ажиллагаа явуулах төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулах зэргээр олон талт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд ҮТП-уудад шаардлагатай хүний нөөцийн судалгааг хийх, боловсруулах үйлдвэрлэлийн инженер техникийн мэргэжилтнүүдийг шинээр болон давтан сургах зорилгоор боловсруулах үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдэд зориулсан “Нүүрс-химийн боловсруулалтын онол, практикийн мэдлэг олгох” ахисан шатны олон улсын сургалтыг энэ сарын 11-12-ны өдрүүдэд Корпорейт зочид буудалд зохион байгуулах гэж байна.

