НҮҮРС-ХИМИЙН ЦОГЦОЛБОРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Эрдэнэс ҮТП” ХХК нь 2025.12.10-ны өдөр Нүүрс, нүүрстөрөгч агуулсан түүхий эдээс графене үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэгч “Саенс консалтинг” ХХК болон Нүүрсний уурхайн үүсмэл ордыг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл хэрэгжүүлэгч “Галантас” ХХК-иудтай хамтран ажиллах Санамж бичгийг байгуулав.

Санамж бичигт “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-идэр, “Саенс консалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Др. Э.Гансүх, “Галантас” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ундармаа нар тус тус гарын үсэг зурлаа.

Талууд Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Нүүрс-Химийн цогцолборыг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн байгуулах зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус тусын чиглэлээр хамтран ажиллах юм.

Тухайлбал, төслийг удирдан хэрэгжүүлэгч “Эрдэнэс ҮТП” ХХК нь 2025 онд “Багануур” Үйлдвэрлэл, технологийн паркийн цогцолборын хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөг боловсруулан цогцолборын анхны үйлдвэр болох хагас кокс-эрчим хүчний үйлдвэрийн ТЭЗҮ-ийг АҮЭБЯ-д батлуулахаар хүргүүлээд байгаа юм. Санамж бичиг байгуулсан дээрх компаниуд нь “Багануур ҮТП” цогцолборын дагалдах үйлдвэрүүдийг хувийн хэвшлийн оролцоотой хөгжүүлэхээр төлөвлөлтийн хүрээнд тус тусын үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн