Ажлын байрны зорилго:
Гангийн үйлдвэрийн дотоод төмөр замын сүлжээний технологийн схем, системийг төлөвлөх, зураг төсөл, үндсэн болон туслах процесс, тээвэрлэлтийн үр дүнд хяналт тавих, сайжруулахад чиглэсэн тооцоо судалгаа хийх чиг үүргийг хэрэгжүүлэх.
Ажлын байрны үндсэн зорилт:
- Гангийн үйлдвэрийн дотоод төмөр замын сүлжээний схем болон системийг төлөвлөх,
- 2.Гангийн үйлдвэрийн дотоод төмөр замын сүлжээний зураг төсөл, технологийн схем, технологийн туршилт судалгааны ажлыг зохион байгуулах,
- Паркийн үйл ажиллагаатай холбоотой төмөр зам тээврийн сүлжээний процессын загварчлал хийх, удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Төмөр зам тээврийн удирдлага, дэд бүтэц төлөвлөлт
Мэргэшил: Төмөр замын схем боловруулах, тээвэрлэлтийн процессийн тооцоолол хийдэг байх, төмөр зам тээврийн мэргэшсэн зэрэгтэй байх.
Туршлага: Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх.
Ур чадвар:
- MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,
- Багаар болон бие даан ажиллах чадвартай, багаа хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг, үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах,
- Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,
- Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
- Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1),
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),
- Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),
- Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)
- Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.
