Орон нутаг хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго:  

Компанийн үйл ажиллагааг орон нутгийн түвшинд үр дүнтэй хэрэгжүүлэх, оролцогч талуудтай (орон нутгийн удирдлага, иргэд, төрийн байгууллага, хамтрагч байгууллагууд) тогтвортой харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх, мэдээлэл солилцоо, зөвшилцөл, хамтын ажиллагааг зохион байгуулах замаар байгууллагын нэр хүнд, нийгмийн хүлээн зөвшөөрөл болон үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах. 

Ажлын байрны үндсэн зорилт: 

  1. Орон нутгийн төрийн захиргааны байгууллага болон бусад оролцогч талуудтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж, компанийн үйл ажиллагааг үр дүнтэй уялдуулах, 
  2. Орон нутгийн иргэд, олон нийтэд компанийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн талаарх бодитой мэдээлэл хүргэх, олон нийтийн оролцоог хангах арга хэмжээг зохион байгуулах, 
  3. Орон нутгийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч бүртгэх, холбогдох нэгжүүдтэй хамтран шийдвэрлэх, нийгмийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, 
  4. Орон нутагтай холбоотой тайлан мэдээлэл, судалгаа дүн шинжилгээ хийх, удирдлагыг мэдээллээр хангах, байгууллагын өдөр тутмын болон нэмэлт чиг үүргийг хэрэгжүүлж тайлагнах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь чанартай биелүүлэх. 

Ажлын байранд тавигдах шаардлага 

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх 

Мэргэжил: Олон нийттэй харилцах, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эрх зүй, нийгмийн ухаан, хөгжил судлал, сэтгүүл зүй, санхүү, эдийн засаг 

Мэргэшил: Орон нутагтай хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах, оролцогч талуудын менежмент, нийгмийн нөлөөллийн чиглэлээр ажилласан бол давуу тал болно. 

Туршлага: Мэргэжлээрээ ажилласан байх, төрийн байгууллага /төслийн нэгж/ орон нутгийн харилцааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх. 

Ур чадвар: 

  • Харилцааны ур чадвартай, 
  • Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах туршлагатай,  
  • MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,  
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,  
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, багаа хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг,  үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах, 
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,  
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,  
  • Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх. 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх); 
  2. Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1), 
  3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia), 
  4. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт), 
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар, 
  6. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно), 
  7. Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт), 
  8. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia) 
  9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia) 
  10. Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.   
  11. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй. 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:  Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл  enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.