Тавантолгой үйлдвэрлэл, технологийн парк Кокс – Химийн цогцолбор

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших 1410.8 га талбайд Тавантолгойн ордыг түшиглэн Кокс-Эрчим хүч болон Кокс-Химийн чиглэлээр Тавантолгой үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү парк нь нүүрс баяжуулах үйлдвэрээс гарч буй баяжмалыг дараагийн шатанд гүн боловсруулан, нэмүү өртөг шингэсэн, өндөр үнэ цэн бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой.

Дэлхийн зах зээл дэх ирээдүй

Кокс нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд бөгөөд ялангуяа Хятад, Энэтхэг, Зүүн Өмнөд Ази, Ойрх Дорнодын бүс нутагт эрэлт тогтвортой өндөр хэвээр байна. Нүүрстөрөгч багатай ган үйлдвэрлэлийн технологи хөгжиж байгаа ч ойрын 20-30 жилд домен зууханд суурилсан гангийн үйлдвэрлэл зонхилох тул металлургийн коксийн дэлхийн эрэлт буурахгүй гэсэн таамаглалтай байна. Дэлхийн хэмжээнд нефть-химийн салбар тэлж буйтай холбоотойгоор кокс-химийн завсрын бүтээгдэхүүний эрэлт тогтвортой өсөх хандлагатай бөгөөд ялангуяа Ази тивд хэрэглээ эрчимтэй нэмэгдсээр байна.

Хүрэх үр дүн

“Тавантолгой ҮТП”-ийг 2024-2030 оны хооронд байгуулахаар төлөвлөсөн. Парк ашиглалтад орсноор жилдээ 1.391.6 сая ам.долларын нэмүү өртгийг бий болгоно. Металлургийн үйлдвэрлэл дотооддоо хөгжиж, коксыг өндөр үнэтэйгээр экспортлох боломжтой болж, дагаж хөгжих химийн үйлдвэрүүдийн суурийг бий болгоно.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн