ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

“Mining Week & Minepro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн үеэр “Эрдэнэс ҮТП” ХХК нь ШУТИС, БНХАУ-ын Уул уурхайн технологийн их сургууль хамтран Үйлдвэрлэл, технологийн паркуудад ажиллах инженер, техникийн нарийн мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэж буй хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавьсан арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ хүрээнд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр талуудын хамтарсан “Сургалт, судалгааны төв”-ийн төслийг танилцууллаа.

Тус төв нь инженер, технологийн боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг уялдуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, шинэ технологи, инновацыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн чухал суурь болох юм.

Стратегийн түншлэлийн хүрээнд инженер, техникийн боловсон хүчинд зориулсан сургалт зохион байгуулахын зэрэгцээ магистр, докторын түвшний оюутнуудын шинжлэх ухаан, технологийн инновац болон инженерийн практик ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Мөн арга хэмжээний үеэр “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал “Би Инженер” төслийн хэрэгжилт, хүрсэн үр дүн, цаашдын зорилтын талаар танилцууллаа. Төслийн хүрээнд “Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 20 оюутанд батламж гардуулсан юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн