Цахилгаан хангамжийн инженер

Ажлын байрны зорилго

Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн цахилгаан хангамжийн зураг төсөл, тооцоо судалгааг стандарт шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх, хариуцсан чиг үүргийн хүрээнд төслийн гүйцэтгэлийг хариуцан ажиллах, компаний ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч оролцох. 

Ажлын байрны үндсэн зорилт

  • ТЭЗҮ-д шаардлагатай тооцоо судалгааг стандарт шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх
  • Техникийн баримт бичгийг гадаад хэлнээс хөрвүүлэн, дотоодын стандартад нийцүүлэх
  • Төсөл дээр ажиллах
  • Эрчим хүчний хангамжийг сайжруулахтай холбоотой оновчтой санал, шинэ бүтээлийн талаар санал дүгнэлт өгч, баталсан саналыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хяналт тавих

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Цахилгааны инженер, цахилгаан хангамжийн инженер
Мэргэшил: Цахилгаан хангамжийн зураг төсөл боловсруулах
Туршлага:   Мэргэжлээрээ 10 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх

Жич: Шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар биечлэн байрлан ажиллах боломжтой байх

Ур чадвар:

  • MS Office болон бусад хэрэглээний болон мэргэжлийн програм хангамжуудыг ашиглах чадвартай байх
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай байх
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх
  • Англи, хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх)
  3. Нийгмийн даатгалын лавлагаа
  4. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар
  6. Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал
  7. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно)
  8. Бүрдүүлэх материалаа нэг файл болгож явуулах

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17:30 цаг хүртэл hr@erdenesitp.mn  цахим хаягаар хүлээн авна.

Сонгон шалгаруулалтын шат бүрд зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.