Ажлын байрны зорилго
Үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийн тооцоолол хийх, ТЭЗҮ-д эдийн засгийн тооцоолол хийж, санал бэлтгэх, үнэлгээ дүгнэлт гаргах, нэмэлт шийдлүүдийг тусгуулах.
Ажлын байрны үндсэн зорилт
- Үйлдвэрлэлд шаардлагатай эдийн засгийн үр ашгийн тооцооллыг стандарт шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх.
- Санхүү, хөрөнгө оруулалтын ашигтай хувилбар бий болгох тооцоо судалгааг хийх.
- Үр ашгийн талаарх тооцоо судалгааг үндэслэн төлөвлөлтийн талаар санал боловсруулах.
- Хариуцсан ажлыг сайжруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэх.
- Төсөл, хөтөлбөрүүдийн урьдчилсан ТЭЗҮ болон ТЭЗҮ-н үр ашгийн тооцоолол боловсруулалтад хяналт тавих, зөвлөгөө өгөх, дүн шинжилгээ хийх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
Мэргэжил: Инженер-эдийн засагч, уул уурхайн менежмент, Уул уурхайн ашиглалтын инженер
Мэргэшил: ТЭЗҮ-н үр ашгийн тооцоо, боловсруулалт хийх чадвартай байх.
Туршлага: Нийтдээ 10 болон түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан байх.
Ур чадвар:
- Албан тушаалын чиг үүргээ хууль тогтоомж, ёс зүйн зарчимд нийцүүлэн ашиг сонирхлоос ангид гүйцэтгэх.
- MS Office болон бусад хэрэглээний болон мэргэжлийн програм хангамжуудыг ашиглах чадвартай байх
- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх.
- Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай байх
- Илүү цагаар ажиллах боломжтой байх
- Гадаад хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.
- Монгол Улсад болон ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээ, судалгааны зөвлөх үйлчилгээний төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх)
- Өмнө ажиллаж байсан 1 болон түүнээс дээш байгууллагаас тодорхойлолт авах.
- Нийгмийн даатгалын лавлагаа
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал
- Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно)
- Бүрдүүлэх материалаа нэг файл болгож явуулах
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэл hr@erdenesmongol.mn цахим хаягаар хүлээн авна.
Сонгон шалгаруулалтын шат бүрд зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.