Химийн инженер

Ажлын байрны зорилго

Ажлын байрны зорилго: Аж үйлдвэрийн цогцолборуудыг түүхий эдээр хангахад шаардагдах ашигт малтмалын орд газруудыг ашиглалт, баяжуулалтад бэлтгэх тойм судалгаа боловсруулах, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, техникийн эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, холбогдох судалгааны ажил боловсруулах

Ажлын байрны үндсэн зорилт:

      • Шинэ орд газруудыг ашиглалт, баяжуулалтад бэлтгэх судалгаа хийх, эдийн засгийн эргэлтэд оруулах тойм судалгаа боловсруулах, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, техникийн эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, судалгааны ажил боловсруулах;

      • Одоогийн ашиглагдаж буй орд газруудын ашиглалт, баяжуулалтын тойм судалгаа боловсруулах, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, техникийн эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах;

      • Олон улсад туршигдаж танигдсан техник технологийг судалж, санал дүгнэлт боловсруулах;

      • Ашиглалт, баяжуулалтын тойм судалгаа боловсруулах, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, техникийн эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажилд арга зүйн зөвлөгөө өгөх.

    Ажлын байранд тавигдах шаардлага:

        • Боловсрол: Магистр болон түүнээс дээш зэрэгтэй. 

        • Мэргэжил: Хими технологич

        • Мэргэшил: Төсөл, судалгааны чиглэл 

      Туршлага: Уул уурхайн тайлан, төлөвлөгөө, зураг төсөл боловсруулах ажилд оролцож байсан туршлагатай байх. 

      Жич: Шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар биечлэн байрлан ажиллах боломжтой байх

      Ур чадвар:

          • Албан тушаалын чиг үүргээ хууль тогтоомж, ёс зүйн зарчимд нийцүүлэн ашиг сонирхлоос ангид гүйцэтгэх.

          • Бичиг баримт боловсруулах, тогтоол шийдвэрийн төсөл бэлтгэх, албан хэрэг хөтлөх чадвартай байх.

          • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх.

          • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай байх

          • Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах

          • Хэрэглээний болон бусад шаардлагатай программ хангамжуудыг эзэмшсэн байх

          • Уул уурхайн мэргэжлийн программ хангамж дээр өндөр түвшинд ажилладаг байх.

          • Гадаад хэлний дунд түвшний мэдлэгтэй байх.

        Жич: Шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар биечлэн байрлан ажиллах боломжтой байх

        ХОЁР. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

            1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт

            1. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх)

            1. Өмнө ажиллаж байсан 1 болон түүнээс дээш байгууллагаас тодорхойлолт авах.

            1. Нийгмийн даатгалын лавлагаа

            1. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар

            1. Иргэний үнэмлэхийн хуулбар

            1. Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал

            1. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно)

            1. Бүрдүүлэх материалаа нэг файл болгож явуулах

          СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

          Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17:30 цаг хүртэл hr@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна.

          Сонгон шалгаруулалтын шат бүрд зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.