Металлургич /мэргэшсэн/

Ажлын байрны зорилго

Металлургийн үйлдвэрийн туршилт судалгааны ажлыг зохион байгуулах, технологийн схем, ТЭЗҮ боловсруулах, үйлдвэрийн үндсэн болон туслах процессын үр дүнд хяналт тавих, сайжруулахад чиглэсэн тооцоо судалгаа хийх.

Ажлын байрны үндсэн зорилт

  1. Пирометаллургийн болон гидрометаллургийн үйлдвэрийн тооцоо судалгаа хийх.
  2. Металлургийн үйлдвэрийн зураг төсөл, технологийн схем, ТЭЗҮ боловсруулах, холбогдох технологийн туршилт судалгааны ажлыг зохион байгуулах, материалын балансын тооцоо судалгаа хийх.
  3. Үйлдвэрлэлийн үндсэн болон туслах процессууд, бүтээгдэхүүний гарцад хяналт тавих, сайжруулахад чиглэсэн тооцоолол, судалгааны ажил хийх.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Магистр болон түүнээс дээш зэрэгтэй. 

Мэргэжил: Металлургич инженер

Мэргэшил: Өнгөт болон хар металлургийн процессын тооцоо хийдэг байх. Боловсруулах үйлдвэрийн процессын тооцоолол хийдэг мэргэжлийн программ хангамж дээр ажилладаг байх.ТЭЗҮ болон судалгааны ажилд оролцож байсан мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.

Урт хугацаанд орон нутагт ажиллах боломжтой байх.

Туршлага: Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, металлургийн мэргэшсэн инженер байх.

Ур чадвар:

  • ТЭЗҮ болон судалгааны ажилд оролцож байсан туршлагатай байх.
  • Гадаад хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.
  • Албан тушаалын чиг үүргээ хууль тогтоомж, ёс зүйн зарчимд нийцүүлэн ашиг сонирхлоос ангид гүйцэтгэх.
  • Бичиг баримт боловсруулах, тогтоол шийдвэрийн төсөл бэлтгэх, албан хэрэг хөтлөх чадвартай байх.
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх.
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай байх.
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх.
  • Хэрэглээний болон бусад шаардлагатай программ хангамжуудыг эзэмшсэн байх.

Жич: Шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар биечлэн байрлан ажиллах боломжтой байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх)
  3. Өмнө ажиллаж байсан 1 болон түүнээс дээш байгууллагаас тодорхойлолт авах
  4. Нийгмийн даатгалын лавлагаа
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар
  7. Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал
  8. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно)
  9. Бүрдүүлэх материалаа нэг файл болгож явуулах

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17:30 цаг хүртэл hr@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна.

Сонгон шалгаруулалтын шат бүрд зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.