Аж ахуй, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго

Компанийн аж ахуйн үйл ажиллагааг зохион байгуулах, ажилтнуудыг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материал, багаж хэрэгсэл, мэдээллээр хангах, оффисын байрны тав тух, эрүүл, аюулгүй байдлыг бүрдүүлэх.

Ажлын байрны үндсэн зорилт

  1. Ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлийг бүрдүүлэх, ажилтнуудыг ажлын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны өдөр тутмын мэдээ мэдээллээр хангах.
  2. Компанийн ажилтнуудад шаардлагатай худалдан авалтыг зохион байгуулж, тоног төхөөрөмж, хэрэглсийг олгох, зарцуулалтад хяналт тавих.
  3. Байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

Мэргэжил: Менежмент, Бизнесийн удирдлага, Эрх зүн чиглэлээр байх.

Мэргэшил: –

Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх. Энэ албан тушаалын чиглэлээр ажилласан бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, гадаад хэл, монгол хэл, найруулга зүйн чадвартай байх.
  • Компьютерын хэрэглээний программ, мэдээллийн технологийн дэвшилтэт аргыг ашиглах.
  • Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах, үлгэрлэн манлайлдаг байх.
  • Гадаад хэлний мэдлэгтэй байх. 
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх.
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай байх.
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх.
  • Ажлын ачаалал даадаг байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх)
  3. Өмнө ажиллаж байсан 1 болон түүнээс дээш байгууллагаас тодорхойлолт авах
  4. Нийгмийн даатгалын лавлагаа
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар
  7. Шаардлагад нийцэж байгааг нотлох холбогдох бусад материал
  8. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно)
  9. Бүрдүүлэх материалаа нэг файл болгож явуулах.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17:30 цаг хүртэл hr@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна.Сонгон шалгаруулалтын шат бүрд зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.