“Эрдэнэс ҮТП“ ХХК-ийн ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Ажлын хэсэг Эрдэнэс Монгол нэгдлийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Эрдэнэт ҮТП” төсөлтэй холбогдуулан Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргалтай уулзлаа.

Засгийн газрын 2022 оны 171 дүгээр тогтоолоор 1217 га газрыг үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан. Уг байршил нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт хэрэгжүүлэх Эрдэнэт ҮТП төслийн хүрээнд “Зэс боловсруулах цогцолбор”-ын чиглэлээр байгуулах юм. Үүнээс 400 орчим га талбайд паркийн суурь үйлдвэрүүд баригдаж, үлдсэн талбайд дагаж хөгжих боловсруулах үйлдвэрүүдийг төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан байгуулна.
Уг паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ЗГ-ын 2021 оны 129 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүжүүлэхээр шийдвэрлэн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.
Төслийн ажлыг аймгийн удирдлагуудын зүгээс дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэж амжилт хүслээ.