ХБНГУ-ын үйлдвэрлэл, технологийн паркуудын туршлага

Үйлдвэрлэл, технологийн паркууд олноор байгуулагдсан боловч эдийн засгийн болон эрх зүйн тусгай нөхцөл олгоогүй,  хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн хэлбэртэй байдаг тул паркуудын харилцааг холбогдох салбарын хууль тогтоомжуудаар  зохицуулдаг.  Харин аж үйлдвэрийн бодлогын хүрээнд төрөөс зохих дэмжлэгийг үзүүлдэг байна.  

Үүнд:

  • Байгаль орчин, хүрээлэн буй орчныг хамгаалах, хог хаягдлыг боловсруулах, зайлуулах эрх зүйн зохицуулалт, стандартууд сайтайг авч үзэх. 
  • Судалгаа хөгжлийн талаар баримталж буй төрийн бодлого, зохицуулалтыг нь нарийвчлан судалж, авч хэрэгжүүлэх 
  • Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах, ажиллуулах нөхцөлийг хувийн хэвшлийн мэдэлд үлдээж, чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар ажиллуулж, төрөөс гагцхүү үйл ажиллагааны хүрээ хязгаар, нөхцөл боломжийг нь хууль тогтоомжийн зохицуулалтаар бүрдүүлж буй хандлагыг авч үзэх
  • Инноваци бүхий аж ахуйн нэгжүүдийг үүсгэн байгуулах эхлэлтийн хөрөнгийн санхүүжилт, өсөлт хөгжилтөд үзүүлж буй төрийн дэмжлэгийн арга, хэлбэрээс суралцах зэрэг сайн туршлагууд байна.