Бүгд Найрамдах Казахстан улсын үйлдвэрлэл, технологийн паркуудын туршлага

Казахстан улсын үйлдвэрлэл, технологийн паркуудыг (ITPs) хөгжүүлэхэд чиглэсэн бодлого нь:

  • Хөрөнгө оруулалт татах
  • Инновацыг дэмжих
  • Казахстаны технологийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгддэг.

Казахстаны Засгийн газар тээврийн сүлжээ, инженерийн шугам сүлжээ, харилцаа холбоо, аж үйлдвэрийн байгууламж зэрэг үйлдвэрлэл, технологийн паркуудын дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд энэхүү дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь паркуудын оролцогчдыг нэмэгдүүлэх, технологид суурилсан үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих зорилготой байдаг.

Үйлдвэрлэл, технологийн паркуудад үзүүлдэг хөнгөлөлтүүд

 Татварын хөнгөлөлтүүд: 
Казахстан улс эдийн засгийн тусгай бүс (ЭЗБ) эсвэл аж үйлдвэрийн паркад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг бууруулах, импортын тоног төхөөрөмж, материалын гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, тодорхой хугацаанд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг татварын хөнгөлөлт үзүүлдэг.

Татварын бус урамшуулал:
Татварын бус хөнгөлөлтөд газар түрээслэх нөхцөл, гаалийн хялбаршуулсан журам, орчин үеийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг ашиглах, боловсон хүчнийг сургах, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай зөвшөөрөл, лиценз авахад дэмжлэг үзүүлэх зэрэг багтдаг.