“БАГАНУУР ҮТП”-ийг байгуулж, хөх нүүрс үйлдвэрлэх боломжийг судалж байна

“Багануур” үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах ажлын хэсэг  БНХАУ-ын Нари (NARI) группийн охин компани болох Үндэсний цахилгаан эрчим хүчний шинжлэх ухааны хүрээлэн, Футун компанийн хөгжүүлж буй нүүрс-пиролизын үйлдвэрийн технологийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг судлан цаашид хамтран ажиллахаар болов.

 

БНХАУ-ын нүүрс-химийн үйлдвэрийг барьж байгуулсан олон жилийн туршлагатай төрийн өмчийн компанийн инженерүүд Багануурын ордын нүүрсний дээжинд  туршилт судалгаа хийсэн бөгөөд хөх нүүрснээс ахуйн хэрэглээнд хэрэглэх чанартай түлшийг гарган авснаар  агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар бууруулах боломжийн талаар танилцууллаа.

Хамтын ажиллагааны уулзалтад “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Багануур” ХК, ШУА-ийн хими, химийн хүрээлэн, ШУТИС-ийн мэргэжилтнүүд оролцов.