ШУТИС, ХШУС-ийн химийн инженерчлэлийн доктор (PH.D), дэд профессор Б.Тунгалагтамир

Өнөөдрийн нөхцөлд  хүрэн нүүрснээс хагас коксжсон хөх нүүрс  гарган авч агаарын бохирдлыг бууруулах нь манай улсын хувьд   хамгийн боломжит хувилбар гэж судлаач хүний хувьд үзэж байна. Энэ арга нь Монгол төдийгүй дэлхийн эрдэмтдийн судалгаагаар батлагдсан. Мэдээж цаашдаа хүрэн нүүрсээ хийжүүлж,  хийн түлш рүү шилжүүлж хэрэглэх нь агаарын бохирдлыг арилгах  нь дараагийн шатны ажил.

Хөх нүүрсийг үйлдвэрлэх явцад хатуу, хий, шингэн гэсэн 3 төлөвтэй түүхий эд үүсдэг. Хатууг нь түлш болгон ашиглана. Хийн түүхий эдээс нь мөн агаарын бохирдлыг бууруулахад зориулагдсан нийлэг хийг гарган авах боломжтой. 

Шингэнээс нь шатахуун, дизелийн түлш үйлдвэрлэдэг. Цөөнгүй улс оронд хагас коксын үйлдвэрүүд ажиллаж, хөх нүүрс болон бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн ахуйн хэрэгцээнээс гадна эрчим хүчний салбарт түүхий эд болгон ашиглаж байгаа жишээнүүд бий.