Хойд бүсэд болсон “Be Engineer” хөтөлбөрийн нээлтэд 600 гаруй сурагч оролцлоо

“Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан 6 байршилд байгуулагдаж буй Үйлдвэрлэл, технологийн паркийн хүний нөөцийг бэлдэх, дэлхийн топ их, дээд сургуулиудад өндөр түвшний боловсруулах үйлдвэрлэлийн инженерээр суралцуулах, тэтгэлэгт хамруулах, мэргэжлийн техникийн ажилчдыг үе шаттайгаар бэлтгэх зорилготой “BE ENGINEER” хөтөлбөрийг “Эрдэнэс ҮТП” ХХК удирдан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөр хойд бүсэд нээлтээ амжилттай хийлээ. 

Тус төслийн баг  “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төслийн менежер Б.Мягмаржаргал, “Be Engineer” төслийн менежер Э.Хатанболд, М.Нарантуяа нар Орхон, Булган, Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай хамтран дээрх 3 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалт зохион байгуулан ажиллалаа. 
Инженер мэргэжлийг орон нутгийн хүүхдүүдэд сурталчилан таниулах, мэргэжлийн чиг баримжаагаа олоход нь дэмжлэг үзүүлэх  зорилготой уулзалтад Орхон, Булган, Хөвсгөл аймгийн 600 гаруй сурагч хамрагдсан юм. 

Уулзалт, сургалтаар: 
1.  Хувь хүний онцлогт уялдсан мэргэжил сонголт хийх арга зүй
2.   Дэлхийн үйлдвэржилтийн чиг хандлага, түүнд шаардлагатай мэргэжлүүд
3.  Дэлхийн топ их, дээд сургуулиудад хэрхэн суралцах вэ?
4.  Монгол Улсад зарлагддаг Засгийн газрын болон дотоодын тэтгэлгүүд 
5.  Орчин үед нэн шаардлагатай нэмэлт ур чадварууд 
6.  Хүссэн мэргэжлээрээ хэрхэн амжилттай суралцах вэ зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэх уулзалтыг зохион байгууллаа. 

“Be Engineer” хөтөлбөрт оролцсон сурагчид инженер, техникийн мэргэжлээр суралцаж эх орондоо ажиллаж амьдрах хүсэл дүүрэн байгаагаа илэрхийлж, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч нар  Төслийн багаас нарийвчилсан мэдээлэл авч сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байв. Тус хөтөлбөр цаашид бүх аймаг орон нутаг бүрд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.