
Дэлхийн томоохонд тооцогддог PDAC (Prospectors & Developers Association of Canada) буюу эрдэс баялаг уул уурхайн төлөөллүүдийн чуулган ирэх 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Канадын Торонто хотод болно. 1932 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн PDAC нэр нөлөөллөө үргэлж өсгөсөөр ирсэн бөгөөд дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том үйл явдлуудын нэгэнд зүй ёсоор тооцогдож байна.
PDAC-ийн үеэр 1100 гаруй уул уурхайн салбарынхан үзэсгэлэн нээгчид болон 700 илтгэгчийг нэгэн зэрэг хүлээн авдаг байна. 2025 оны чуулганд 135 орны 27 мянган зочид,төлөөлөгчид ирнэ гэсэн тооцоог зохион байгуулагчид гаргажээ.