

Канадын Торонто хотод болсон “Монголын өдөр” арга хэмжээний үеэр Монгол Улсын засгийн газрын бодлого, салбарын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Монгол Улсын Засгийн газраас баримталж буй:
Эрх зүйн орчин ба бодлогын чиглэл – Монголын эрдэс баялгийн салбарын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчин
Уран ба эрчим хүчний шилжилт – Монгол Улсын ураны нөөц, дэлхийн эрчим хүчний зах зээл дэх стратегийн үүрэг
Алт болон үнэт металл – Монголын алтны томоохон төслүүд ба салбарын өсөлтийн хэтийн төлөв
Чухал ашигт малтмал болон газрын ховор элемент – Өндөр нэмүү өртөг шингээх боломж бүхий стратегийн чухал ашигт малтмал сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийсэн байна.

