“ЭРДЭНЭС ҮТП” ХХК, БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗДТГ, “БАГАНУУР” ХК ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Санамж бичигт Багануур дүүргийн засаг дарга С.Даваасүрэн, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-идэр, “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2024 – 2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан “Хүнд үйлдвэрлэлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, “Үйлдвэрлэл, технологийн парк”-ийг байгуулж улс, бүс, орон нутгийн хөгжлийг хурдасгахад талуудын үр дүнтэй хамтран ажиллах зарчим, чиглэлийг тодорхойлох зорилготой юм.

Санамж бичгийн хүрээнд гурван тал Багануурын хүрэн нүүрсний орд бүхий Нялга-Чойрын нүүрсний сав газрыг түшиглэн байгуулж буй “Нүүрс-Химийн цогцолбор” Багануур ҮТП-ийн зориулалтын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, ҮТП-д шаардлагатай ажиллах хүчний нөөц бүрдүүлэх, байгаль орчинд ээлтэй, шинэ технологид суурилсан үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжиж, ҮТП-д үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах юм.