УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Эрдэнэс ҮТП” ХХК-д зочилж удирдлагын багтай уулзав. “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр Үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүдийг хэрэгжүүлэхэд хууль эрхзүй хүрээнд тулгарч буй бэрхшээл цаашид хөгжүүлэх гарц шийдэл, ирээдүйд хүртэх эдийн засгийн өгөөж болон олон улсын сайн туршлагуудын талаарх мэдээллийг өгөв.

Уулзалтаар Монгол Улсын 6 байршилд байгуулахаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичиг, Эрдэнэс Монгол нэгдлийн дунд хугацааны стратегид тусгагдсан Монгол Улсын 6 байршилд байгуулах Үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, санал бодлоо хуваалцлаа.


УИХ-ын гишүүн С.Цэнгүүн цаашид Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ач холбогдлын талаар дурдаад энэ чиглэлд хууль эрхзүй болон бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийллээ.